Мартин Зенкер: "Хөгжмийн эссенц нь хайр, талархал, хүндэтгэлд байдаг"
Хөгжимчин хүнийг ганцхан авьяас, ур чадвар тодорхойлохгүй. Харин хүн чанар уран бүтээлчийнхээ хувьд хэн гэдгийг нь тодорхойлох хүчтэй аж. Магад энэ зарчим манай улсад жазз, жазз хөгжмийн боловсролыг хөгжүүлэн, түгээхэд сүүлийн арваад жилийг зориулаад байгаа Германы жазз хөгжимчин Мартин Ценкер болон түүний багийг хөдөлгөгч гол хүч нь болдог биз ээ.